Нээлтийн ёслол

Замын-Үүд суман дахь 15МВт хүчин чадалтай нарны цахилгаан станц ашиглалтад орлоо.

2018.06.22

Замын-Үүд суман дахь 15 МВт хүчин чадалтай “Наран тээг ХХК”-ийн “Гэгээн” нарны цахилгаан станц ашиглалтад орж, нээлтийн арга хэмжээ 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ашиглалтад орлоо.

Тус цахилгаан станцын хөрөнгө оруулагчаар “Шигемицү Шүжи”, "Эрчимтээг ХХК”, “Шарп корпорац” төсөл хэрэгжүүлэгчээр “Нарантээг” ХХК ажиллаж, 51840 ширхэг 320ваттын чадалтай нарны хавтангуудыг суурилуулсан байна.

Тус цахилгаан станц ашиглалтад орсноор жилд 32 сая кВтц эрчим хүч үйлдвэрлэх, жилд хүлэмжийн хийг 833,750 мянган тооноор бууруулах бөгөөд 27,430 мянган тонн нүүрс, 202,00 мянган тонн усны хэрэглээг хэмнэх юм.

Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Монгол Улсын Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Г.Мөнхцэцэг, аймаг сумын удирдлагууд болон Замын-Үүд сумын иргэд оролцлоо.

Эх сурвалж: http://dornogovi.gov.mn/v/%D0%B7%D0%B0%D0%BC%D1%8B%D0%BD-%D2%AF%D2%AF%D0%B4-%D1%81%D1%83%D0%BC%D0%B0%D0%BD-%D0%B4%D0%B0%D1%85%D1%8C-15-%D0%BC%D0%B2%D1%82-%D1%85%D2%AF%D1%87%D0%B8%D0%BD-%D1%87%D0%B0%D0%B4%D0%B0%D0%BB%D1%82%D0%B0%D0%B9-%D0%BD%D0%B0%D1%80%D0%BD%D1%8B-%D1%86%D0%B0%D1%85%D0%B8%D0%BB%D0%B3%D0%B0%D0%B0%D0%BD-%D1%81%D1%82%D0%B0%D0%BD%D1%86-%D0%B0%D1%88%D0%B8%D0%B3%D0%BB%D0%B0%D0%BB%D1%82%D0%B0%D0%B4-%D0%BE%D1%80%D0%BB%D0%BE%D0%BE